Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 8-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, террорист байгууллага болох "Зүүн Туркстаны лалын хөдөлгөөн"-ий гол гишүүн Юй Шаньжянгийн террорист ажиллагаа хийсэн хэрэгт сэжиглэгдсэн асуудлаар Хятадын холбогдох байгууллагынхан хуулийн дагуу шүүж байна гэжээ.
Зарим хэвлэл мэдээлийн хэрэгслийн мэдээлснээр, Юй Шаньжян нь "Канадын иргэн" тул, шүүхийн хуралд байлцахыг Канадаас Хятадад суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс шаардсан гэжээ. Үүнтэй холбогдуулан, Жян Юй хэлэхдээ, Юй Шаньжян бол Хятадын иргэн болох бөгөөд НҮБ-аас олон улсын террорист байгууллга гэж нотолсон" Зүүн Туркстаны лалын хөдөлгөөн"-ий гол гишүүн юм. Тэрээр хүчирхийллийн олон ажиллагаа хийснээр сэжиглэгдсэн, олон улсын хэмжээнд баривчлахаар хайгдаж байгаа сэжигтэй этгээд юм. Юй Шаньжян бол Хятадын иргэн учраас "Хятад Канадын консулын хэлэлцээр" нь уг хэргийг шийдэхэд тохирохгүй гэжээ. \О.Дарамбазар орчуулэ Баатар хянав.\
|