Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдах хэлэлцээний 3-р шатны хурал 9-ний өдөр Бээжинд үргэлжлэн явагдав.
9-ний үдээс өмнө зургаан талын төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хийв. Дараа нь Хятад болон БНАСАУ, Хятад болон Оросын төлөөлөгчид тус тус хоёр талын зөвшилцөөн хийв. Мөн өдөр Хятад болон БНСУ, Хятад болон Япон, БНАСУ болон Орос, Хятад болон Америк хоёр талын зөвшилцөө хийх болно.
Өнөө хамгийн гол нь 9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийн хэсэг агуулгыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өнөө талууд 8-ны орой Хятадын талын тараасан нийтлэг ойлголтын шинж чанар бүхий баримт бичгийн төсөлтэй танилцаж байгаа, энэ баримт бичиг бол хэлэлцэн тохиролцохын аятай сайхан үндэс суурь мөн эгж БАСУ үзэж байна гэж БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чүн Юн Воо хэлсэн байна.
9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх бол энэ үе шатны хэлэлцээний гол агуулга мөн, хэлэлцээг нийтлэг ойлголтод хүрэхийн төлөө Японы тал хамгийн их хэмжээнд хүчин чармайлт гаргах болно гэж Японы төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кенничиру хэлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\
|