Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 9-ний өдөр болсон цэвэр чигч засаг явуулах ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар засаг захиргааны эрхийн хэрэгжилтийг цаашид журамжуулан, авилгалыг хориглон зогсооно гэжээ.
Хятадын эрхийн хэрэгжилтийг журамжуулах хууль дүрэм болвсронгуй болж чадаагүй байсаар, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн ашиг хайх, засаг захиргааны эрхээ дураар ашиглах асуудал нэлээд ноцтой байдалд байгаа бөгөөд олон нийтийн ашиг сонирхлыг хохироосон зарим онцгой асуудал үндснээсээ зохицуулагдаагүй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, засаг захиргааны хянан зөвшөөрөх тогтолцооны өөрчлөлтийг Хятад улс цаашид гүнзгийрүүлнэ гэжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|