Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх тав дах ээлжийн зургаан талын хэлэлцээний 3 дах шатны хурал 10-ны өдөр Бээжинд үргэлжлэн хуралдаж байна. Зургаан талын хэлэлцээний хэвлэлийн төвийн хангасан мэдээнд үндсэлбэл, мөн өдрийн үдээс өмнө Хятад Өмнөд Солонгос болон Хятад Хойд Солонгос хоёр талын зөвшилцөөн хийсэн юм байна.
Тав дах ээлжийн зургаан талын хэлэлцээний 3 дах шатны хурал 8-ны өдрийн үдээс хойш Бээжинд эхэлсэн байна. 9-ний өдөр төлөөлөгчид нь төлөөлөгчдийн тэргүүний хурал болон хоёр талын зөвшилцөөн хийжээ.
Хятадын Гадаад харилцааны яамны орлогч сайд Дай Бингүө мөн орой дайллага базааж төлөөлөгчдийн тэргүүн нарыг дайлсан байна. Талууд "4 дэх ээлжийн зургааны талын хэлэлцээний хамтын мэдэгдэл"-ийг хэрэгжүүлэх анхан шатны үйл ажиллагаа болон ажлын мехнизм зэрэг асуудлаар санал бодлоо ажил хэрэгч, гүнзгий солилцож, өөр өөрийн анхаарч хандуулж байгаа асуудал болон үзэлтээ дэвшүүлсэн байна.
Солонгосын хойгийн цөмийн асуудлын хоёр тал болох Хойд солонгос болон Америк нь тус шатны хурлаас нааших анхны уулзалт хийсэн байна. Мэдээлсэнээр, Хятадын талын дэвшүүлсэн нийтлэг чанартай баримт бичгийн эхийн хэсэг агуулгаар талууд нийтлэг ойлголттой болсон ч зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм байна. / Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав/
|