Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх тав дах ээлжийн зургаан талын хэлэлцээний 3 дах шатны хурал 10-ны өдөр Бээжинд үргэлжлэн хуралдаж байна. мөн өдөр Хятадын тал Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Америк, Орос, Японтой тус тус хоёр талын зөвшилцөөн хийсэн байна. үдээс өмнө Хятад Өмнөд Солонгос Америк гурван тал ч зөвшилцөөн хийсэн байна.
Зургаан талын хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чүн Юн Воо мөн өдрийн өглөө эрт хуралд ирэхээс өмнө хэлэхдээ, хэлэлцээ нь урт хугацаагаар, хатуужилтай явагдах болно, Хятадын талын дурдасан "хамтын мэдэгдэл"-ийг хэрэгжүүлэх анхан шатны үйл ажиллагааны холбогдох хэлэлцээрийн төслийн зөвшилцөөн нь зангилаагийн хоёр хоногт орно. Гол асуудлаархи талуудын санал зөрөлдөөн нь алхам алхамаар багасах боловч түргэн үр дүнтэй болохыг магадлахын аргагүй гэжээ. Японы талын төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кенничироу мөн дөрийн өглөө эрт хэлэхдээ, нийтлэг ойлголттой болохыг талууд цөм хүсч байгаа боловч үргэлжлэн чармайх хэрэгтэй гэжээ.
Тав дах ээлжийн зургаан талын хэлэлцээний 3 дах шатны хурал 8-ны өдрийн үдээс хойш Бээжинд эхэлсэн байна. 9-ний өдөр талууд хамтын мэдэгдэлийг хэрэгжүүлэх анхан шатны үйл ажиллагаа болон ажлын мехнизм зэрэг асуудлаар санал бодлоо ажил хэрэгч, гүнзгий солилцож, өөр өөрийн анхаарал хандуулж байгаа асуудал болон үзэлтээ дэвшүүлсэн байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлын хоёр тал болох Хойд Солонгос болон Америк нь тус шатны хурлаас нааших анхны уулзалт хийсэн байна. Мэдээлсэнээр, Хятадын талын дэвшүүлсэн нийтлэг чанартай баримт бичгийн эхийн хэсэг агуулгаар талууд нийтлэг ойлголттой болсон ч зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм байна. /Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав/
|