Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх Зургаан талын тавдах хэлэлцээний гуравдах шатны хурал 11-ний өдөр Бээжинд үргэлжлэн явагдав, зургаан талын хэлэлцээний мэдээллийн төвийн мэдээлснээс үзвэл, мөн өдрийн үдийн хойно төлөөлөгчидийн тэргүүн нарын хурал хийх юм байна.
Мөн өдрийн үдийн өмнө, Хятад-БНСУ, Хятад-БНАСАУ, Хятад-Америк тус тус хоёр талын зөвшилцөл хийлээ. БНСУ хийгээд Орос үдийн зоогхамт барив. Мөн өдрийн үдийн хойно Хятад, Орос мөн хоёр талын зөвшилцөл хийх болно.
Мөн өдрийн үдээс өмнө зургаан талын хэлэлцээний Оросын төлөөлөгчидийн тэргүүн Александер Лусюуков хэлэхдээ, өнөө талууд БНАСАУ-д үзүүлэх тусламжийн тоо хэмжээ, цаг хугацаа, хэлбэр зэрэг асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй байна гэжээ. БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чунь Юунвоо хэлэхдээ, өнөөгийн хамгийн чухал асуудал бол талууд БНАСАУ-ын цөмийн зэвсэггүй болгох арга хэмжээтэй зохицсон алхам дараа хэрхэн ава явдал юм гэжээ. Японы төлөөлөгчдийн тэргүүн Кеничиро Сасае хэлэхдээ, БНАСАУ нь нөхвөрийн асуудал дээр хэтэрхий өндөр шаардлагатай байна, хэрэв БНАСАУ-ын тал энэ асуудлыг дахин харж үзэхгүй юм бол нийтлэг ойлголтод хүрхэд хүндрэлтэй юма гэжээ.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|