"Хятадын тогтвортой хөгжлийн ерөнхий мөрийн хөтөлбөр" ном 11-ний өдөр хэвлэгдэн гүйлгээнд орлоо. Энэ бол Хятадын тогтвортой хөгжлийг бүх талаар нэгэтгэн дүгнэсэн эрдэм шинжилгээний ном юм, энэ нь Хятадын холбогдох шийдвэр гаргахад олон талын лавлалт болох болно.
Энэ ном нийт 13 сая 500 мянган үсэгтэй, Хятадын холбогдох салбарын 180 гаруй мэргэжилтэн хоёр жил гаруйн цаг зарцуулан байж биелүүлсэн юм. Энэ ном нь хүн ам, байгалийн баялаг, байгаль орчин, шинжлэх ухаан техник, боловсрол, байгалийн гамшиг зэрэг талаас Хятадын тогтвортой хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулсан бөгөөд улс орны байдлын дагуу Хятадын тогтвортой хөгжлийн чиглэл, онол, стратегийн зорилтыг дэвшүүлж, Хятадын тогтвортой хөгжлийн хэтийн төлвийг төсөөлөн үзсэн байна.
Хятад улс ирэх 50 жилд дэлхийн дунд зэргийн хөгжсөн орнуудын тогтвортой хөгжлийн түвшинд бүх талаар хүрч, дэлхийн ерөнхий тогтвортой хөгжлийн хүчин чадлаараа эхний 10 оронд багтах болно гэж энэ номд дэвшүүлжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|