Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Ханжөү хотын Статистикийн газрын тун саяхан нийтэлсэн 2006 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн бүрэтгэлийн тайлнаас үзвэл, 2006 оны сүүлчийн байдлаар, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 53 нь Ханжөүд хөрөнөг оруулан 87 аж ахуйн нэгж байгуулсан юм байна.
Сүүлийн жилүүдэд Ханжөү хот гадаадын хөрөнгийг татан оруулах эрчээ нэмж, гадаадын хөрөнгийг авч ашигласан чанар нь ч дээшилсэн байна. Ханжөү хотын Статистикийн газрын танилцуулснаар, 2006 онд уг хот гадаадын хөрөнөг оруулалттай 747 төслийг батлан зөвшөөрч, гэрээгээр авч ашигласан хөрөнгө мөнгө нь 5 тэрбум 300 сая ам.даллараас давж, 2005 оныхоос 34 хувь гаруйгаар өссөн юм байна.
Сүүлийн жилүүдэд Ханжөү хот хөрөнгө оруулалтын нөхцөл боломжоо сайжрууласан байна. 2006 оны сүүлчээр болсон Хятадын хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийн 4-р чуулга уулзалт дээр Ханжөү хот нь хөрөнгө оруулалтын алтан медалт хотоор үнэлэгдсэн байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|