Хятад улсын дарга Ху Жиньтао Сейшель зэрэг Африкийн 8 оронд хийсэн төрийн айлчиллаа өндөрлүүлээд 11-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжинд буцан ирсэн байна. Дарга Ху Жиньтао болон түний гэргий Лю Юнчин, Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань нарын зэрэг хүмүүс нэг онгоцоор Бээжинд буцан ирсэн байна.
11 хоногийн айлчилалын хугацаанд, Ху Жиньтао Камерун, Либери, Судан, Замби, Намиби, Өмнөд Африк, Мозамбик, Сейшель зэрэг 8 орноор айлчилж, эдгээр орны төрийн тэргүүн болон бусад удирдагчтай уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хурлаар тохиролцсон үр бүтээлийг хэрэгжүүлэх болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Ху Жиньтао Өмнөд Африкийн Преториа их сургуульд Африкад хандан лекц уншиж, Хятад Африкийн залуучуудын солилцоог эрчимжүүлж, уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад Африкийн стратегийн түншиллийн шинэ хэлбэрийн харилцааг чармайн хөгжүүлэх саналыг дэвшүүлсэн байна. \Урьхан орчуулж, Номин хянав\
|