• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-11 15:21:19    
Хү Жиньтаогийн Африкийн 8 оронд хийсэн айлчлал амжилттай болов

Хятадын Олон Улсын Радио

    Дарга Хү Жиньтаогийн Африкийн 8 оронд хийсэн айлчлал дуусхын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин 10-ны өдөр Хятадын төлөөлөгчидтэй хамт явсан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.

    Ли Жаошин хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчилсан 8 орон нь Африкийн эх газрын олон бүсэд байдаг, улс орон нь их бага адлигүй, хөгжлийн түвшин нь өөр өөрийн онцлогтой байдгаараа Хятад, Африкийн харилцааны бүх талын ба олон талт чанарыг тусгасан байна, эдгээрийн дотрох 6 оронд нь Хятадын төрийн тэргүүн анх удаагаа айлчилж байгаа юм гэжээ.

    Ли Жаошин хэлэхдээ, энэ удаагийн найрамдал, хамтын ажиллагааны айлчлал нь Хятад, Африкийн уламжлалт найрамдлыг зузаатгах, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг хэрэгжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх зорилгодоо хүрч Хятад, Африкийн харилцааны түүхийн чухал хуудас болсон байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\