Хятад улсын дарга Хү Жиньтао Сейшель зэрэг Африкийн 8 оронд хийсэн төрийн айлчиллаа өндөрлүүлээд 11-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжинд буцан ирлээ. Дарга Ху Жиньтао болон түний гэргий Лю Юнчин, Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшюань нарын зэрэг хүмүүс нэг онгоцоор Бээжинд буцан ирсэн байна.
Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин 10-ны өдөр хэлэхдээ, Дарга Ху Жиньтаогийн 8 оронд хийсэн айлчлал нь бүх Африкт хандсан найрамдал, хамтын ажиллагааны аялал мөн, тэр нь Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын дараах Хятад Африкийн харилцаан дэх бас нэг чухал үйл явдал мөн, Хятад Африкийн харилцааны хойштын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлэх болно. Тэр нь Энх тайван, эвсэг зохицонгуй, шинжлэх ухааны хөгжлийн замаар замнаж байгаа Хятад улс нь дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэх гол хүчин зүйл юм, Хятадын үндэстэн нь хүн төрэлхтөний соёл иргэншлийн дэвшилд шинэ томоохон хувь нэмэр оруулхыг бүх дэлхийн хүмүүст харуулсан байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|