Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р шатны хуралд оролцож байгаа БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Ян Ву 11-ний өдөр хэлэхдээ, 6 талын хэлэлцээний холбогдох талууд гол санал зөрөлдөөнөө цаашид багасгахаар хүчин чармайлт гаргаж байна гэжээ.
Уг хурал нь мөн өдөр 4 дэх өдөртөө орсон байна. Мөн өдрийн зөвшилцөл дууссаны дараа тэр хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, гол санал зөрөлдөөн нь багасч байгаа хэдий ч олон тал санал зөрөлдөөнөө цаашид багасгахаар үргэлжлэн хүчин чармайлт гаргаж байна. Өнөөгийн байдлаар үүнийг зохицуулах онц сайн арга олоогүй учраас 12-ны өдөр үргэлжлэн зөвшилцөл хийсэн байдалд тодорхой үр дүн гарах болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав. \
|