6 хоног үргэлжилсэн Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал 13-нд Бээжинд өндөрлөв. Төлөөлөгчдийн тэргүүн нар Хятад улс зочилогч орон болсны хувьд хэлэлцээг ахиулахын төлөө ихээхэн ажил хийснийг идэвхтэй үнэлсэн байна.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл гармагай, хүмүүсийг зоригжуулам гэж Хятадын дэвшүүлсэн төслийг сайшааж байлаа. Тэрээр хэлэхдээ, Хятадын тал зочилогч орон болсны хувьд хэлэлцээг зангиласун цаг үед ороход чухал үйлдэл үзүүүлсэн байна. Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй төлөөлөгчдөө дагуулан хэлэлцээг ахиулахаар хатуужилтай хүчин чармайлт гаргасан байна гэжээ.
ОХУ-ын төлөөлөгчдийн тэрүүн Александр Лусюков Хятад улс хэлэлцээг үргэлжлүүлэхээр гаргасан бүтээлч хүчин чармайлт гаргалаа гэж илэрхийлж, хятадын тал хэлэлцээг зохион байгуулан хуралдуулан эцэст нь амжилт олж болзошгүйд талархал илэрхийлсэн байна.
Японы төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кеничиро 13-ны өглөө хэлэхдээ, эцсийн төслийг Хятадын тал талуудтай олон удаа зөвшилцөж байгаад гаргасан. Хятад улсын энэ удаагийн хэлэлцээний талаар гаргасан хүчин чармайлт хариулт олох ёстой гэжээ.
Хятад улс зочилогч орны хувиар 6 талын хэлэлцээний талаар маш их хүчин чармайлт гаргаж, их ажил хийсэн гэж БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юн воо ч олон удаа илэрхийлж байсан юм. \Гэрэлт орчуулж, Номин хянав/
|