Хамтын баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулахыг Америкийн тал зөвшөөрсөн гэж Бээжинд 6 талын хэлэлцээнд оролцож байгаа Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл 13-ны үдээс өмнө хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 12-ны орой тэрээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай олон удаа ярилцлаа. Тэрбээр 6 талын хэлэлцээний үйл явцыг анхааралтай ажиглаж байна гэжээ.
6 талын хэлэлцээ нь өдөржин шөнөжин хэлэлцэх ховорхон тохиолддог хэлбэр маягаар 6 дахь өдөртөө үргэлжилж байна. Холбогдох талууд 12-ны өдөр тасралтгүй зөвшилцөл хийж, төлөөлөгчдийн тэргүүний хурал нь 13-ны өглөөний 2 цагт дуусчээ. Олон тал хамтын баримт бичгийн төслийн тухай анхны нийтлэг ойлголтод хүрч, өөр өөрийн Засгийн газартаа мэдүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|