Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын тавдахь хэлэлцээний гуравдахь шатны хурал их амжилттай болж байна гэж Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 13-ны өглөө илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, хуралд оролцсон талуудад Хятадын талын тараасан хамтын бичиг баримтын эцсийн төсөлд Америкийн төлөөлөгч сэтгэл ханамжтай байна. Гэвч, уг төслийг хуралд оролцогч орнуудын Засгийн газраар батлуулан зөвшөөрүүлэх учраас талууд 13-ны үдээс өмнө төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хийж, уг төслийн тухай улс орнуудын Засгийн газрын хариуг судлан хэлэлцсэн байна.\Алтаннавч орчуулж Э.Цолгзолмаа хянав\
|