• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-13 14:30:30    
6 талын хэлэлцээ зургаадахь өдөртөө оров

Хятадын Олон Улсын Радио

    Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал 13-ны өдөр зургаадахь өдрөө үргэлжилж байна. Зургаан талын хэлэлцээний мэдээллийн төвийн мэдээллээс үзвэл, мөн өдрийн 10 цаг хагаст зургаан талын төлөөлөгчдийн тэргүүнүүдийн хурал хийх юм байна.

    Зургаан талын хэлэлцээний Хятадын төлөөлөгчдийн төлөөлөгч Чинь Ган 13-ны өглөө хэлэхдээ, хурал өнөө хэсэг талаар нааштай ахицтай боллоо. 12-ны өдрийн өглөөний 10 цагаас 13-ны өдрийн 2 цаг 10 минут хүртэл зургаан талын төлөөлөгчид маш яаралтай зөвшилцөл хийж, талууд хамгийн их хүчин чармайлт гаргаж, хэсэг асуудлаар нааштай ахиц хийлээ, эдгээр ахицыг талууд мөн цаашид авч хэлэлцэн нотлох хэрэгтэй байна гэжээ.

    Талуудад Хятадын тал хамтын баримт бичгийн сүүлчийн төслийг тараасан, Америкийн төлөөлөгчид үүнд сэтгэл өндөр байгаа. Гэвч энэ төслийг мөн талуудын засгийн газраар батлуулах хэрэгтэй байна гэж Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 13-ны өглөө хэлсэн байна.

    Хэрэв энэ төсөл батлагдах юм бол маш чухал ахиц хийх болно гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Александр Лосюков хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\