ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад Улсын Дарга Хү Жиньтао 14-ний өдөр Бээжинд болсон намын бус зүтгэлтэн нарын яриа уулзалт дээр хэлэхдээ, төр засгийн үйл хэрэгт оролцон зөвшилцөх, ардчилсан хяналт тавих үүрэг хариуцлагаа нааштай гүйцэтгэхийг ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо болон нам бүлгийн бус зүтгэлтэн нарт хүсч байна гэжээ.
Төр засгийн үйл хэрэгт оролцон зөвшилцөж, ардчилсан хяналт тавих үүрэг хариуцлагаа нааштай гүйцэтгэн, ХКН-ын удирдасан олон намын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр чармайж, нийгмийн эвсэг зохицонгуй хөгжлийг ахиулж, баян чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулахад ур ухаан, хүчин чадлаа зориулахыг Дарга Хү Жиньтао ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо болон нам бүлгийн бус зүтгэлтэн нарт хүссэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, О.Дарамбазар хянав.\
|