Энэ онд Хятадын жилийн арга хэмжээ Оросд зохиогдоно. Хятад, Орос хоёр орон 3-р сард Орост болох Хятадын төрийн үзэсгэлэнгийн үеэр эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төслүүдэд гарын үсэг зурна гэж Хятадын Худалдааны яамны орлогч сайд Юй Гуанжөү 14-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
2006 онд Оросын жилийн арга хэмжээ Хятад улсад зохиогдсон юм. 2006 онд Хятад, Оросын худалдааны хэмжээ 33 тэрбум 400 сая ам.долларт хүрч, 2005 оныхоос 15 хувиар нэмэгдэж, түүхийн шинэ амжилт дахин тогтоосон байна. Өнөө Орос нь Хятадын худалдааны 8-р том түнш болж, Хятад нь Оросын худалдааны 4-р том түнш болсон байна. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|