Хятадын ГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 15-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр 6 талт хэлэлцээний ажлын хэсгүүдийн байдлыг анх удаагаа мэдээлсэн бөгөөд, талуудтай хамтран үйл ажиллагаагаа аль болох эрт эхлүүлж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байгаагаа илэрхийллээ.
13-ны өдөр өндөрлөсөн Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт тавдахь хэлэлцээний 3-р шатны хурлаар хамтын баримт бичиг баталсан бөгөөд, "9-р сарын 19-ний хамтын мэдэгдэл"-ийг хэрэгжүүлэх ойрын 60 хоногийн үйл ажиллагааг талууд батласан билээ. \Алтаннавч орчуулж Номин хянав\
|