2010 онд Хятадын спортоор хичээллэдэг хүн ам нийт хүн амын дотор эзлэх харьцааг 40 хувь хүртэл нэмэгдүүлэх болно гэж Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын Олон нийтийн биеийн тамирын хэлтсийн даргын орлогч Шюй Чуань 14-ний өдөр хэлсэн байна.
Бээжингийн Олимпын хэвлэл мэдээллийн төвийн хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Шюй Чуань спортын хүн амын талаар тайлбарлаж хэлэхдээ, спортоор хичээллэдэг хүн ам бол тухайн орны нийт иргэдийн биеийн тамир спортын ажиллагаанд оролцож байгаа байдлыг хэмжих чухал үзүүлэлт юм, тэр нь долоо хоног тутамд 3-аас дээш удаа 30 минутаас дээш цагаар спортын ажиллагаад оролцдог хүмүүсийг хэлнэ гэжээ.
Бүрэн бус бүртгэлээс үзвэл, өнөө Хятадын спортоор хичээллэдэг хүн ам нийт хүн амын 37 хувийг эзэлж байгаа боловч хөгжсөн оронтой харьцуулбал нэлээд их зөрөөтөй байна гэж Шюй Чуань хэлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|