Есөн жилийн заавал сургах боловсролыг түгээмэлжүүлж залуу идэр насны хүмүүсийг үсэг бичигт тайлах явдлыг үндсэндээ биелүүлэх хоёр зорилтыг өнгөрсөн онд Хятадын 83 шянь биелүүлснээр өнөө Хятадын бүх Шяниудын 96 хувь нь энэ хоёр зорилтыг биелүүлсэн байна.
Өнөө Хятадын 93 шянь энэ хоёр зорилтыг биелүүлээгүй байгаа бөгөөд эдгээр шянь нь голдуу баруун бүсийн зургаан муж районы ядуу нутагт оршиж байна. Хятадын засгийн газрын төлөвлөгөөний дагуу эдгээр шянь нь энэ жилдээ багтаан энэ хоёр зорилтыг биелүүлэх юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|