ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл 16-ны үдээс өмнө Бээжинд 2007 оны цагаан сарын золголт хийв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Зэн Чинхун, Ү Гуаньжэн, Ли Чанчүнь, Лүө Гань нар нийслэлийн олон салбарын зүтгэлтнүүдтэй нэг танхимд хуран цугларч, буурал жилээ үдэн, булган жилээ угтаж, сар шинийн баяраа тэмдэглэв.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао золголтыг даргалж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао үг хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|