• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-16 11:10:59    
Түвдүүд цагаан сарын золголт хийв

Хятадын Олон Улсын Радио

    Түвдийн олон салбарын 300 гаруй төлөөлөгч 15-ны өдөр Лхас хотод болсон Түвдийн Өөртөө Ззасах Районы 2007 оны Түвд зурхайн шинэ жил -- цагаан сарын золголтод оролцсон байна.

    Энэ онд Түвд зурхайн шинэ жил нь мөн 2-р сарын 18-ны өдөр тохиосноор, Хятадын цагаан сартай яг давхцаж байгаа юм.

    Түвдийн Өөртөө Засах Районы Намын хорооны Нарийн бичгийн дарга Жан Чинли баярын мэндчилгээ дэвшүүлж, 2006 онд Хөхнуур Түвдийн төмөр зам нэвтэрч Түвдийн хөгжил дэвшлийн түүхийн шинэ үе шат эхлэв. 2006 он нь Түвдийн сүүлийн арваад жил дэх үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүн хамгийн түргэн өсөн нэмэгдсэн нэг жил болж, малчин тариачдын дундаж цэвэр орлогын нэмэгдсэн хэмжээ нь ч хориод жилийн турших шинэ амжилт тогтоосон байна. 2007 онд Түвдийг баян чинээлэг, амар амгалан, эвсэг зохицонгуй болгохоор үргэлжлэн бүтээн байгуулж, үндэстнүүдийн ард түмнийг амар амгалан амьдруулж, нийгмийн тайван тогтуун байдлыг батлаж, үндэстнүүдийн ард түмэн эе эвтэй зэрэгцэн оршиж, эвсэг зохицонгуй хөгжиж байгаа сайн сайхан байдлыг цаашид бэхжүүлэх болно гэж илэрхийлсэн байна. \Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\