Хятадын уламжлалт баяр—цагаан сар болж байгаа үеэр, Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Хятадын баруун хойд нутгийн Гань Сү мужид очиж үндэстнүүдийн ард иргэдийг эргэн үзэж, ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс Хятадын үндэстнүүдийн ард түмэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.
18-ны өдөр буюу маргааш бол Хятадын уламжлалт баяр—цагаан сарын шинийн нэгэн мөн. Өнөө Хятадын олон газар баярын өдрийн баяр баясгалантай байдлаар бялхаж хүмүүс шинэ хавраа угтан тэмдэглэж байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|