• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-19 16:13:39    
Гадаадын улс төрчид Хятадын цагаан сард баяр хүргэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Цагаан сарын үеэр Индонезийн удирдагч болон Английн улс төрчид тус тус баярын захидал илгээх юм уу үг хэлж, билгийн улиралын Хятадын цагаан сард бярын мэнд хүргэсэн байна.

     Индонезийн ерөнхийлөгч Юдхоуоно Бамбанг Сусило 18-ны өдөр Хятад улсын дарга Хү Жинь Тао болон Ерөнхий сайд Вэнь Жя Баод баярын захидал ирүүлсэн байна. Сусило дарга Хү Жинь Таод ирүүлсэн захидалдаа, Индонезийн засгийн газрын өмнөөс Хятадын засгийн газар ард түмэнд чин сэтгэлээсээ баяр хүргэсэн байна. Тэр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хоёр талын юм уу олон талын салбар, бүс нутгийн болон олон талт хүрээнд бүр тогтвортой хөгжлөө. Хоёр тал хамтын ажиллагааны харилцаагаа цаашид эрчимжүүлж, улс орныхоо болон дэлхийн аюулгүй байдал, цэцэглэл хөгжлийн төлөө чармайна гэдэгт итгэж байгаагаа тэрээ илэрхийллээ.

     Мөн өдөр Английн ерөнхий сайд Тони Блаир Английн Хятад хэлний сонинд нийтэлсэн баярын захидалдаа, Хятадын цагаан сарын баярыг тэмдэглэж байгаа хүмүүст хамгийн сайн сайханы ерөөл дэвшүүлсэн байна. /Баатар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/