• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-19 16:49:12    
Хятадын олон газрынхан цагаан сараа тэмдэглэж байна

Синьхуа Агентлаг

     2-р сарын 18-ны өдөр бол Хятадын уламжлалт их баяр- билигийн улиралын цагаан сарын шинийн нэгний өдөр юм, Хятадын олон газрын ард иргэд төрөл бүрийн арга хэлбэрээр баяраа тэмдэглэж байна.

     Өчигдөр-Цагаан сарын шинийн нэгэнд Бээжингийнхэн гудамжаа мяралзан солонгорсон өнгөт чийдэнгээр чимж, хүн ардууд бярлан хөөрөлдөж цагаан сараа тэмдэглэсэн байна. И Хэ юань цэцэрлэгт хүрээлэн, Бэй хай цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэрийн сүм зэрэг 11 том цэцэрлэгт хүрээлэнүүд Хятадын ба гадаадын аялан жуулчлагчдыг давхардсан тоогоор нийт 12 мянга 550 хүнийг хүлээн авсан байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Цагаан сарын хугацаанд, Бээжин хотынхон томоохон цэнгүүн зохион байгуулж, 105 удаа тоглолт гаргах юм байна.

      Гүан жөү зэрэг газрын ард иргэд цэцэрлэгт хүрээлэнүүдээр зугаацан явж, шинэ хаврын амьсгал болон ардын зан зан үйлтэй танилцсан байна.

     18-ны өдөр, Түвдийн ард түмэн цагаан сар болон түвд зурхайн шинэ жилийн уламжлалт баяраа хамтад нь тэмдэглэсэн байна. Түвд үндэстэн хань үндэстний хүн ардууд харилцан хадаг өргөн архи барьж сар шиний мэнд дэвшүүлсэн байна.\Буян орчуулж, Баатар хянав\