Хятадын төв банк болох Хятадын ардын банкны сүүлийн үед нийтэлсэн тайланд тэмдэглэхдээ, хөдөө аж ахуйн олон улсын өрсөлдөөнд Хятад улс ашиггүй байранд байж, 3 жил дараалан хөдөө аж ахуйн бүтээгдхүүний худалдааны алдагдал гарсан байна гэжээ.
Энэ нь голцуу хөгжсөн орны хөдөө аж ахуйн бүтээгдхүүний нөхвөр болон худалдааны бэхлэлт зэрэг бодлого, Хятадын өнөөгийн хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэлийн арга барил нэлээд хоцронгуй байгагаас болсон юм гэж Хятадын төв банк үзсэн байна. Төв банк хэлэхдээ, ДХБ-д нэгдэн орсны дараа Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдхүүний олон улсын худалдаа түргэн нэмэгдэж, дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүн экспортлогч 5-р том орон, импортлогч 4-р том орон болсон байна. Гэвч хөдөө аж ахуйн даяарчлал тасралтгүй хөгжиж байгаа байдалд Хятадын хөдөө аж ахуйд тулгарч байгаа олон улсын өрсөлдөөн ч улмаар ширүүсч байна гэжээ.
2006 онд, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдхүүний экспорт импортын нийт хэмжээ нь 63 тэрбум 500 сая ам.долларт хүрч, ноднины мөн үеийнхээс 13 хувь шахмаар өссөн бөгөөд, үүнд импортын хэмжээ нь экспортын хэмжээгээс 670 сая ам.доллараар илүү байна. Умард Америк тив, Ази, Өмнөд Америк тив, Европ зэрэг нь Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдхүүний импортын гол зах зээл хэвээр байгаа юм байна. \Урьхан орчуулж, Номин хянав\
|