"Дотор газар болон Шянган, Аомэнь эдийн засаг худалдааны нэн нягт харилцаа тогтоох тухай тохируулалт" хэрэгжсэний 3 жилийн хугацаанд, Шянган, Аомэний эдийн засгийн эрүүл саруул хөгжлийг нэн дорвитой ахиулсан байна.
3 жил гаруйн хугацаанд, дотор газар болон Шянган, Аомэний эдийн засаг худалдааны харилцаан дахь зарим дүрэм горимын талын харш саад арилж, "Дотор газар болон Шянган, Аомэнь эдийн засаг худалдааны нэн нягт харилцаа тогтоох тухай тохируулалт"-ад хамрагдсан барааны худалдааг чөлөөтэй болгох, үйлчилгээний худалдааг чөлөөтэй болгох, худалдаа хөрөнгө оруулалтыг дөхөм болгох ажил гүнзгийрсэн байна.
Тоо баримтаас үзвэл, 2003 онд Шянганы үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн өсөлт зөвхөн 3.2 хувь л байсан бол, энэ тохируулалт хэрэгжсэнээс хойш 2004 он гэхэд 8.6 хувь болсон байна. Аомэний орон нутгийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ ч 2003 онд 14 хувь байснаасаа 2004 он гэхэд 28 хувь болсон байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|