
Өнөөгийн байдлаар Хятадын 96 хувийн шян 9 жилийн заавал сургах боловсролыг үндсэндээ түгээмэлжүүлж, залуу идэр насны хүмүүсийн 98 хувь нь үсэг бичигтэй болгосон юм байна.
Хятадын Боловсролын Яамнаас авсан мэдээнд тэмдэглэснээр, 2004 оноос хойш Хятадын баруун бүс нутгийн хөдөө тосгоны дотуур байртай сургуулийн байгуулалт, хөдөө тосгоны дунд бага сургуулийн эвдэрхий байшинг сэлбэн засах, хөдөө тосгоны орчин үеийн зайн сургалт зэрэг төслүүд урагштай хэрэгжиж, баруун бүс нутгийн хөдөө тосгоны дунд бага сургуулийн хэчээл сургалтын нөхцөл боломж ихээр сайжирсан байна. 2006 онд Хятад улс хөдөө тосгоны заавал сургах боловсролын зардлыг баталгаажуулах тогтолцоог баруун бүс нутагт урьдаар хэрэгжүүлж, сугалтын зардлууд, хичээлийн бичгийн зардлыг авахаа больж, ядуу амьдралтай өрхийн дотуур байранд суух сурагчид амьдралын нөхвөр олгож, тариачдын хүүхдээ сургуульд суралцуулах мөнгө төгрөгний дарамтыг хөнгөрүүлсэн байна. Хөдөө тосгоны сургуулийн насны хүүхдийн сургуульд суралцах хэмжээ нэмэгдэж, сургууль завсардах хэмжээ багассан байна. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав/
|