• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-24 15:57:26    
Худалдааны ашиг нь хятадын валютын нөөц нэмэгдсний гол эх үүсвэр болсон байна

Синьхуа Агентлаг

     2006 оны эцэс болтлох байдлаар, Хятадын валютын нөөц 1 триллион ам.доллараас давсан байна. Хятадын төв банк- Хятадын ардын банкны сүүлийн үед нийтэлсэн тайланд, бараа таваарын худалдааны ашиг нэмэгдсэн нь хятадын валютын нөөц нэмэгдсний гол эх үүсвэр болсон байна гэж тэмдэглэжээ.

     Хятадын төв банк үүнд холбогдуулан тайлбарлаж тэмдэглэхдээ, хятадын дотоодын нөөц хөрөнгө оруулалтаасаа илт илүү байгааг энэ нь харуулж, дотоодын боловсруулах аж үйлдвэрийн хүчин чадал түргэн нэмэгдсэн ба, олон улсын боловсруулах аж үйлдвэр ч Хятад руу шилжих алхаагаа түргэтгэж, бүх бөмбөрцөгийн эдийн засгийн түргэн өсөлт нь Хятадын экспортыг дайчилснаас болсон байна гэжээ.

     Гадаадын бизнесмений хятадад шууд хөрөнгө оруулалт нь ашгийн нэлээд их хэмжээг баталж байгаа боловч, ашгийн хэмжээ нь өнгөрснийхөөс буурсан байна. Үүний гол шалтгаан нь хятадын дотоодын аж ахуйн нэгжийн гадаадад шууд хөрөнгө оруулах хэмжээ нэлээд түргэн нэмэгдэж, гадаадын бизнесмений шууд хөрөнгө оруулалт саарснаас болсон байна гэж Төв банк илэрхийлжээ. 2006 онд Хятад улс 69 тэрбум 500 сая ам.долларын үнэ бүхий гадаадын шууд хөрөнгийг бодитойгоор авч ашигласан нь 2005 оны мөн үеийнхээс 4.1%-иар буурсныг Хятадын Худалдааны яамны бүртгэлд харуулжээ. /Гэрэлт орчуулж Номин хянав/