Сурвалжлагч 26-ны өдөр хуралдсан УТЗЗ-ын арав дахь удаагаа сонгогдсон бүх Хятадын хорооны байнгын хорооны жил тутмын ээлжит хурлаас мэдээлснээр, УТЗЗ-ын арав дахь удаагаа сонгогдсон бүх Хятадын хорооны дөрөвдүгээр хурлаас нааш тусгай хороод нь улс орны бүтээн байгуулалтад санал зөвлөлгөөгөө идэвхтэйгээр дэвшүүлсээр ирсэн байна.
Танилцуулсныг үзвэл, тусгай хороод нь эдийн засаг нийгмийн хөгжилд холбогдсон ерөнхийлсөн чанартай асуудал, ард олны амин чухал ашиг сонирхолд холбогдсон томоохон асуудалд нухацтай судалгаа хийж, ХКН-ын төв хороонд судалгааны тайлан болон тусгай зөвлөлгөөг 44-ийг дэвшүүлж, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн байгуулалтын олон салбарыг хамарч улс орны ардчилалаар, шинжлэх ухаанчаар бодлого тогтооход чухал лавлалт хангасан байна. /Баатар орчуулж Э.Цогзолмаа хянав/
|