• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-26 14:57:56    
Хятадын "Ажлаар хангахад тус дөхөм үзүүлэх хууль" нь хууль тогтоох дэг журамд шилжив

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын "Ажлаар хангахад тус дөхөм үзүүлэх хууль" нь 26-ны өдөр хууль тогтоох дэг журамд шилжсэн байна. Мөн өдөр Хятадын хууль тогтоох байгууллага БХАТИХ-ын байнгын хороонд дэвшүүлэн хянан хэлэлцүүлж байгаа уг хуулийн төслийн дагуу, Хятад улс нь ажлаар хангахад тус дөхөм үзүүлэх бодлогыг дэмжих систем тогтоох бөгөөд хот хөдөөгийн хөдөлмөрчдөд хөдөлмөрлөх тэгш эрх олгох юм байна.

    Хуулийн төслийн дагуу, Хятадын Сяний шатнаас дээших засгийн газар нь ажлаар хангахыг өргөтгөх явдлыг улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулж, бас санхүүгийн төсөлдөө ажлаар хангахыг ахиулахад ашиглах зохих хэмжээний хөрөнгө мөнгө бэлтгэх ёстой юм байна.

    Хүн хэрэглэх байгууллага болон зууч байгууллагууд цөмөөрөө үндэстэн ястан, хүйсийн ялгал, шашин шүтлэг, нас жил, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар хөдөлмөрчдийг ялгаварлан гадуурхаж болохгүй, хот орж ажлаар хангагдсан хөдөө тосгоны хөдөлмөрчид нь хот суурины хөдөлмөрчидтэй хөдөлмөрийн тэгш эрх эдлэнэ гэж төсөлд бас тодорхой тогтоосон байна.

    Сүүлийн жилүүдэд Хятадын ажлаар хангах байдал дарамт ихтэй болж, ажилгүйдлийн хэмжээг 4.3 хувиас доогуур тогтоон барьж байна. \Буян орчуулж, Урангоо хянав.\