Удахгүй Бээжинд болох гэж байгаа БХАТИХ болон УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулганд оролцох Түвдийн Өөртөө Засах Районы хэсэг төлөөлөгчид болон гишүүд 26-ны өдөр галт тэргээр Лхас хотоос Бээжин руу мордсон байна.
Энэ нь хоёр чуулганд оролцох Түвдийн төлөөлөгчид болон гишүүд анх удаагаа галт тэргэнд сууж, Хөхнуур Түвдийн төмөр замаар Бээжинд ирж байгаа нь энэ юм.
УТЗЗ-ын Түвдийн Линьжи нутагтай гишүүн, гэгээн Дамби-ням хэлэхдээ, өнгөрсөн жил Хөхнуур Түвдийн төмөр замаар албан ёсоор галт тэрэг нэвтэрч, Линьжигийн нисэх онгоцны буудал ч албан ёсоор ашиглалтад орж, Түвдийн олон салбарынхан асар их амжилтад хүрсэн байна. Энэ бүхэн нь төр гүрнээс Түвдийг халамжилж, бүх Хятадын ард түмэн Түвдэд туслан, Түвдийн үндэстнүүдийн ард түмэн хамтаар хүчин чармайлт гаргасны үр дүн юм гэжээ. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|