• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-27 16:08:20    
Хятад улсын шинжлэх ухаан техникийн шагнал гардуулах их хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио

    ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 27-ны өдөр Бээжинд улсын шинжлэх ухаан техникийн шагнал гардуулах их хурал хийж, шинжлэх ухаан техникийн хэсэг шилдэг ажилтнуудыг алдаршуулан сайшааж шагнал гардуулсан байна.

    2006 оны Хятад Улсын шинжлэх ухаан техникийн хамгийн дээд шагнал хүртсэн Хятадын Шинжлэх ухааны академийн академич, Хятадын Шинжлэх ухааны академийн удамшил үржүүлгийн газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ли Жэньшэнд Хятад Улсын дарга Хү Жиньтао алдаршуулан сайшаах үнэмлэх гардуулж, түүнд баяр хүргэсэн байна. 2000 оноос эхлэн манай орон улсын хамгийн дээд шинжлэх ухаан техникийн шагнал олгох дүрэм хэрэгжүүлж, шинжлэх ухаан техникийн хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан эрдэмтдэд улс орны нэрийн өмнөөс хамгийн дээд яруу алдарын шагнал олгох болсон юм.

    Хү Жиньтао, Вэнь Жябао, Зэн Чинхун, Ли Чанчүнь зэрэг Хятадын удирдагчид үндэсний байгалийн шинжлэх ухааны төрийн шагнал, техникийн шинийг нээсэн төрийн шагнал, шинжлэх ухаан техникийн дэвшлийн төрийн шагнал зэрэг шагнал хүртэгсдэд шагнал гардуулсан байна.

    Их хурал нь мөн гадаадын 2 эрдэмтэнд БНХАУ-ын "Олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны шагнал" гардуулсан байна. \Ч.Гантөмөр орчуулж Номин хянав\