Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америк болон Хойд Солонгосын удахгүй хийх хэлэлцээ нь хоёр талын хоорондох зохицуулагдаагүй байгаа асуудлыг зохицуулах, хоёр талын харилцааг хэвийн болгоход тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Ираны цөмийн асуудлын тухай ярих үед, тэр хэлэхдээ, дипломат хэлэлцээ хийж энхийн аргаар Ираны цөмийн асуудлыг зохицуулахыг Хятадын тал зорисоор ирсэн гэжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|