28-ны өглөөний 1 цаг 55 минутын үеэр, Шинжянгийн зорчигч тээвэрийн нэг галт тэрэг онц их шороон шуурганд өртөж, 11 вагон нь онхолдсон байна.
Галт тэрэг онхолдсон газар нь Өрөмч хотоос зүүн тийш 120 километр зайтай байгаа Жэнь Жүчуань орчим юм байна. Энэ газар нь Хятадын нэртэй салхи ихтэй нутаг байж, Шинжянгийн салхины хүчээр цахилгаан үүсгэх хамгийн том үйлдвэрийг энд байгуулсан юм. Уг галт тэрэг Жэнь Жүчуань орчим хүрэхд баруун талын цонхууд нь элс шороонд цохигдож хагарсан байна. Зорчигчид галт тэрэгний цонхыг яаран бөглөж байхад вагон нь салхинд онхолдсон юм байна.
4 цаг 30 минут гэхэд, Турпан нутгийн эхний бүлгийн авран туслах хүмүүс тухайн газарт хүрэлцэн очсон байна. Манай сурвалжлагчийн ойлгосноор, өнөө энэ осолд 3 хүн нас барж, 34 хүн гэмтэж бэртсэн байна. Тэд нарыг эмнэлэгт хүргэн авран тусалж, бусад хүмүүсийг аюулгүй газарт шилжүүлсэн байна. Хятадын Төмөр замын яам нь сайдын орлогч Хү Ядүн тэргүүтэй ажлын хэсэг илгээж, авран туслуулж байгаа юм байна.\Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|