Ардын Улс Төрийн Зөвлөлдөв Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны ӨМӨЗР-ы 15 гишүүн K90-р галт тэргээр 3-р сарын 1-ний өглөө Хөх-хотоос Бээжинд хүрэлцэн ирсэн байна. Тэд нар бол Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирсэн ӨМӨЗР-ын эхний гишүүд болно.
ӨМӨЗР-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны даргын орлогч Чэнь Рүйчин танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн чуулганд бид нар боловсрол, иргэдийн амьдрал, социалист шинэ хөдөө тосгон малжих нутаг байгуулах, дэд бүтцийн байгуулалт зэрэг асуудалтай холбогдуулан санал санаачилга дэвшүүлэх болно гэжээ.
Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 3-р сарын 3-ны өдөр Бээжинд эхэлнэ. Энэ чуулган бол улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 10 дахь сонгуулийн хугацаан дахь сүүлчийн чуулган юм. \Манай радиогийн сурвалжилагч Урьхан мэдээлэв\
|