Нийслэлийн олон салбарын эмэгтэйчүүдийн дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр-- Мартын наймны 97 жилийн ойг тэмдэглэх болон Хятадын 6-р сонгуулийн арван шилдэг эмэгтэйг алдаршуулан хөхүүлэх хурал 2-р сарын 28-ны өдөр Бээжинд боллоо.
БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Ван Жаогүө арван шилдэг эмэгтэй болон нэр дэвшигчийн шагнал хүртэгчдийн төлөөлөгчтэй уулзах үед хэлэхдээ, эмэгтэйчүүдийг хүндэтгэх бол нийгэмийн дэвшлийн чухал шинж тэмдэг мөн, эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй байх нь Хятадын үндсэн бодлого мөн. Олон жилийн турш эмэгтэйчүүд өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх болон социалист орчин үеийн байгуулалтад идэвхтэй оролцон, олон ажил төрөл олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж, Хятадын эдийн засгийн хөгжил нийгэмийн дэвшлийг ахиулахад гарамгай хувь нэмэр оруулсан байна гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|