Өнөөгийн байдалд Иран нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал, тэрчлэн Аюулгүйн зөвлөлийн 1737-р тогтоолд нааштай хандаж, цөмийн асуудлыг зүй зохистой зохицуулахыг Хятадын улс хүсч байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 1-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Ираны цөмийн асуудлыг дипломат хэлэлцээгээр дамжуулан эв зүйгээр зохицуулахаар Хятад улс тэмцсээр ирсэн юм гэж тэрээр хэлсэн бөгөөд тайван тэвчээртэй байж, Аюулгүйн зөвлөлөөс гаднахь хүчин чармайлтыг багтаасан дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хэлэлцээг түргэн сэргээхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Ираны цөмийн асуудлыг зүй зохистой, энх тайванаар зохицуулахын төлөө бусад холбогдох талуудтай хамтаар чармайж, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэж төлөөлөгч Чинь Ган илэрхийлэв. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\
|