• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-01 18:24:46    
Түүхийн асуудлыг зүй зохистой зохицуулахыг онцлов

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 1-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, түүхийн асуудлыг зүй зохистой зохицуулах бол Хятад, Японы харилцаа эрүүл саруул, тогтвортой хөгжхийн зангилаа мөн. Японы олон салбарын Хятад, Японы харилцааг эрхэмлэн хамгаалдаг хүмүүстэй хамтаар хоёр орны харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Чинь Ган хэлэхдээ, 2006 оны 10-р сард, Хятад, Япон хоёр тал хоёр орны харилцааны хөгжлийг нөлөөлж байсан харш саадыг ялан давж, хоёр орны харилцааны эрүүл хөгжлийг ахиулхад холбогдуулан санал нэгдсэн байна. Энэ оны 4-р сард, Ерөнхий сайд Вэнь Жябао Японд айлчлах болно. Хятад, Японы харилцаа сайжран хөгжих замдаа орлоо, энэ бол хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүн мөн, эрхэмлүүштэй юм гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\