Бээжингийн 2008 оны олимпийн наадамд хангах эмчилгээний төрөл бүрийн баталгааны ажил амжилттай хийгдэж байгаа, Бээжин хот нь олимпийн наадамд эмчилгээ, эрүүл мэндийн үр ашигтай, журамжсан, дөхөм дүт үйлчилгээ хангах болно гэж Бээжин хотын Эрүүл мэндийн газрын орлогч дарга хатагтай Дэн Шяохун 2-ны өдөр манай сурвалжилагчид хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 2008 оны олимпийн эмчилгээний баталгааны зорилт бол Бээжинд ноцтой өвчин тахал гарахгүй байхыг батлах, эмчлүүлэх хүн бүхэнд эмчилгээний журамжсан, үр ашигтай, аюулгүй үйлчилгээ хангах явдал болно гэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|