• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-02 13:43:29    
УТЗЗ-ийн 5-р чуулган 3-ны өдөр чуулна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 3-р сарын 3-ны 15 цагт Бээжингийн Ардын их хурлын ордонд эхлэх гэж байна. Ардчилсан нам бүлгүүд, үндэстнүүд болон олон салбарын нийт 2000 гаруй гишүүн энэ чуулганд оролцож, нам, төрийн гол үүрэг зорилтыг хэлэлцэж, арга ухаан сүвэгчлэн санал санаачилга дэвшүүлж, улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих, улс төрийн ажиллагаанд оролцон төрийн хэргийг хэлэлцэх үүрэг хариуцлагаа гүйцтгэх болно.

     Тун саяхан өндөрлөсөн Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны 16-р хурлаас санал болгосон энэ чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд, Байнгын Хорооны ажлын тайлан болон 4-р чуулганаас хойших санал санаачилга дэвшүүлсэн ажлын тухай тайланг соносч хэлэлцэх, 10-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-р чуулганд оролцож, Засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг соносч хэлэлцэх зэрэг багтаж байна.

     Чуулганы нээлтийн ёслолыг Хятадын Ардын Төв Радио, Төв Телевизи шууд нэвтрүүлж, Синьхуа сүлжээ, Рэиьминь сүлжээ, Жүнгүө сүлжээ, Хятадын Засгийн газрын сүлжээ ч газар дээрээс нь мэдээлэх юм байна. \Цэцэн орчуужл, О.Дарамбазар хянав.\