Өвөр Монголын Өөртөө Засах Районы Худалдааны танхимын хийсэн бүртгэлийн дүнгээс үзвэл, 2006 онд Өвөр Монголын Өөртөө Засах Район нь Орос болон Монгол улсад нээлттэй байгаа боомтоор оруулж гаргасан барааны хэмжээ нь анх удаагаа 30 сая тонноос давж, 30 сая 250 мянган тоннд хүрсэн юм байна.
2006 онд Өвөр Монголын Оростой хийсэн худалдааны хэмжээ 2 тэрбум 200 сая ам.долларт хүрч, Монгол улстай хийсэн худалдааны хэмжээ нь 580 сая ам.долларт хүрч, 30%, 57%-иар тус тус өсчээ. Өнөөгийн байдлаар, Орос болон Монгол улс нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы гадаад худалдааны хамтын ажиллагааны нэгдүгээр, хоёрдугаар том түнш болоод байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|