Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ү Жяньминь 2-ны өдөр Бээжин хэлэхдээ, ХАУТЗЗ-ийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганы бэлтгэл ажлыг бүрэн хийгээд байна, уг чуулган товлосон цагтаа 3-р сарын 3-ны өдөр чуулна гэжээ.
Ү Жяньминь хэлэхдээ, уг чуулганаар голцуу Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны ажлын тайлан болон ХАУТЗЗ-ийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулганаас нааш санал дэвшүүлсэн ажлын байдал, 10-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-р чуулганд байлцаж, Засгийн газрын ажлын тайлан, өмчлэх эрхийн тухай хуулийн төсөл болон аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулийн төсөл, Ардын Дээд шүүхийн ажлын тайлан болон Ардын Дээд Прокурорын Газрын ажлын тайлан зэргийг соносч хэлэлцэнэ гэлээ.
ХАУТЗЗ-ийн энэ чуулган 12 хоног явагдаж 15-ны өдөр өндөрлөнө.\О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|