Хятадын ардын дээд прокурорын газар нь БХАТИХ-ын төлөөлөгч болон УТЗЗ-ын гишүүдийн санал санаачлагыг идэвхтэй хүлээн авч, 2006 онд БХАТИХын төлөөлөгчдийн дэвшүүлсэн 71 санал, УТЗЗ-ын гишүүдийн 8 санаачилгыг хэрэгжүүлсэн байна.
Төлөөлөгчид болон гишүүдийн санал санаачилгад голцуу Хятадын баруун бүс, хөгжлөөр тааруухан нутаг болон анхан шатны ардын прокурорт боловсон хүчин дутаж байгаа асуудал, хуулийн хяналт удирдлагаа эрчимжүүлэх, шудрагаар хууль хэрэгжүүлэх, үүрэг тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэхийг сэргийлэх ажлыг чангатгах зэрэг агуулга багтаж байгаа юм байна. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|