• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-03 18:18:52    
УТЗЗ-ын 5-р чуулганы нээлтийн ёслолд оролцсон ӨМӨЗР-ын гишүүд сэтгэгдлээ ярив

Хятадын Олон Улсын Радио

       Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 3-р сарын 3-ны үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын орлдонд чуулж эхлэв. Уг чуулганы нээлтийн сёлолд оролцсон ӨМӨЗР-ы гишүүд манай сурвалижлагчид сэтгэгдлээ ярисан байна.

       ӨМӨЗР-ы Ардын Их Хурлын даргын орлогч, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн Чэнь Рүйчин хэлэхдээ, энэ удаагийн чуулган нь УТЗЗ-ийн 10 дахь сонгуулийн сүүлчийн чуулган учраас маш чухал ач холбогдолтой юм. Бид УТЗЗ-ийн ажлыг цаашид эрчимжүүлэх тухай ХКН-ын Төв хорооны саналыг нааштай хэрэгжүүлж, социалист эдийн засгийн байгуулалт, улс төрийн байгуулалт, соёлын байгуулалт, нийгэмийн байгуулалтыг түргэтгэх ёстой. Шинжлэх ухаанчаар улс орноо хөгжүүлэх үзэл санааны дагуу иргэдийн амьдралд анхаарал тавиж, улс орныхоо хөгжилд нэн олон санал санаачлага дэвшүүлэх ёстой гэжээ.

       Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Баярмэнд хэлэхдээ, дарга Жя Чинлинь Байнгын Хорооны ажлын тайландаа, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны 2006 оны ажлыг 8 талаар дүгнэж, 2007 оны ажлаа 6 хэсэг хуваан байршуулсан байна. 2006 оны ажлаа маш үнэн бодитойгоор нэгтгэн дүгнэж, 2007 оны ажлын зорилт нь ч маш тодорхой байна. Намайг багтаасан бүх гишүүд шинэ оны ажлын төлөвлөгөөгөө биелүүлэхэд бэлэн байна. УТЗЗ-ын гишүүн болсоны хувьд энэ чуулганд оролцсондоо маш баяртай банйа гэжээ. \Манай радиогийн сурвалжилагч Урьхан мэдээлэв\