
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд чуулах болно. Өнөө бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 2943 төлөөлөгч хуралд бүртгүүлээд байна. Тэд 11-н өдрийн хурлаар "эд хөрөнгийн эрхийн хууль" болон "аж ахуйн нэгжийн орлогын татварын хуулийг" хянан хэлэлцэх болно.
Дээр дурдсан хоёр хуулийн төслөөс гадна, чуулган бас төрийн санхүүгийн байдлын тайланг хянан шалгах бөгөөд Засгийн газрын ажлын тайлан, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, БХАТИХ-ын байнгын хорооны жилийн ажлын тайланг хянан хэлэлцэж, санал оруулах болно.
Энэ чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эньжү 4-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "эд хөрөнгийн эрхийн хууль"-ийг боловсруулах тогтоох бол Хятадын хууль тогтоох ажлын чухал үйл явдал мөн, бас ч ард иргэдийн ашиг сонирхолтой холбоотой томоохон үйл явдал болох юм гэжээ. Энэ удаагийн чуулганд хянан хэлэлцүүлэхээр дамжин уг хуулийн төсөл нэн боловсронгуй болно гэдэгт тэрээр итгэж байгаагаа илэрхийлжээ.
"Аж ахуйн нэгжийн орлогын татварын хууль" боловсруулан тогтоох тухай сурвалжлагчийн сонирхсон асуултад тэрээр бас хариулсан байна.\Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|