Эх газрынхан Тайваний тусгаар тогтнохыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй, хэн ч байсан ямар нэг хэлбэрээр Тайванийг Хятадаас салган тусгаарлахыг зөвшөөрөхгүй гэж БХАТИХ-ын жил тутмын чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эн-жү 4-ний өдөр Бээжинд дахин нотолсон байна.
Тэрээр хэлэхдээ, энэ онд, Тайваний эрх баригчид "үндсэн хуулийн өөрчлөлт" гэдгээр дамжин Тайванийг хууль ёсны дагуу тусгаар тогтнуулах гэсэн үйл ажиллагаа нь бодитой үе шатанд орж, Тайваны хоолойн хоёр эргийн харилцаа ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэх болно гэжээ. Тайванийг тусгаар тогтонуулах ажиллагааг эрс хориглон зогсоож, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайванг хамгаалах бол хоёр эргийн ард түмний өнөөгийн хамгийн чухал, хамгийн бачим үүрэг болох юм гэж тэрээр онцолсон байна.\Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|