БХАТИХ-ын ээлжит чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Энжү 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, энэ онд Хятадын төрийн зөвлөлийн БХАТИХ-ын чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлэн зөвшөөрүүлэх 2007 оны батлан хамгаалах зардлын төсөв бараг 350 тэрбум 900 сая гаруй юань байж, энэ нь энэ оны Хятадын санхүүгийн зарлагын төсвийн 7.5 хувийг эзлэх болно, энэ хэмжээ нь өнгөрсөн хэдэн жилийнхтэй ерөнхийдөө тэнцэж байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын батлан хамгаалхын зардал тоо хэмжээний талаар ба үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн болон санхүүгийн зардалд эзлэх хувийн жин бүр нилээд доор түвшинд байгаа юм гэжээ. Хятад улс энх тайванаар хөгжих замыг баримталж, сэргийлэн хамгаалах батлан хамгаалалтын бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлнэ. Хятадын батлан хамгаалалтын зорилго бол улс орны аюулгүй байдал, нэгдлийг хамгаалж, чинээлэг нийгэм байгуулах зорилтыг бүх талаар биелүүлэхийг баталгажуулна. Хятад улс ямарваа оронтой зэвсэглэлээр хөөцөлдөх хүчин чадалгүй бөгөөд тийм санаа ч байхгүй юм. Хятад улс ямарваа оронд заналхийлал болохгүй юм гэж тэрээр онцолсон байна./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|