БХАТИХ-ын чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эн-жү 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 2007 онд Хятадын хүчин төгөлдөр болсон хууль нь 230 орчимд хүрч, Хятадын онцлогтой социалист хуулийн системийг үэдсэндээ бий болон бүрэлдэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ онд БХАТИХ-ын байнгын хороо эдийн засгийн хууль тогтоохыг цаашид эрчимжүүлэхийн зэрэгцээ нийгмийн салбард хууль тогтоохыг эрчимжүүлнэ, монопольчлолын эсрэг хууль, хөдөлмөрийн гэрээний хууль зэрэг 7 хуулийн төслийг үргэлжлэн хянан хэлэлцэхээс гадна, бас нийгмийн даатгалын хууль, захиргаагаар албадах хууль зэрэг 13 хуулийн төслийг хянан хэлэлцэхээр төлөвлөж байна гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/
|